Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ
Энэ талаар ЭМЯ-ны зүгээс ХСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй. Мөн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байх тул өнөөдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн гэдэг тайлбар хийсэн.
Харин ХСҮТ-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн анагаах ухааны доктор, Н.Эрдэнэхүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр 11:00 цагт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаал ирсэн. Энэ тушаалын дагуу би ажлаа хүлээлгэн өгч байна. Ажлаас чөлөөлж байгаа нь ямар нэгэн үндэслэлгүй бөгөөд өнөөдрөөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй тухай бичсэн байсан. Би уг шийдвэрийг эсэргүүцэхгүй, учир нь сайдын тушаал гарчихсан. Гэсэн ч хуульд зааснаар дор хаяж нэг сарын өмнө урьдчилан мэдэгдэх ёстой. Иймд би энэ асуудлыг шүүхээр шийдүүлэх болно” гэлээ.
ХСҮТ-ийн шинэ захирлаар томилогдсон Япон улсын Айчигийн АУИС-д анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан М.Адилсайхан нь тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч бөгөөд 2016-2021 онд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Мөн 2021-2025 онд АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирлаар ажиллаж байсан байна.
Б.Лувсанпэрэнлэй