Сэлэнгэ аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймагт гарсан ойн болон хээрийн түймрүүдийг бүрэн унтраажээ. Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ. Мөн хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас хоёр гэр, гурван өвөлжөө, нэг ковш өртөж шатсан байна.
Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.
Б.Лувсанпэрэнлэй