Монголын цемент үйлдвэрлэгчдийн экспо болж байна
Монголын цемент үйлдвэрлэгчдийн экспо болж байна

Монголын цемент үйлдвэрлэгчдийн экспо болж байна

Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаа “Cement Expo-2025” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд цемент үйлдвэрлэлийн салбарын олон улсын чиг хандлага, шилдэг технологи, арга туршлага, манай дотоодын үйлдвэрүүдийн онцлог, бүтээгдэхүүний чанар стандарт, барилга бүтээн байгуулалтын салбарын хөгжил дэвшлийн талаар монгол төдийгүй олон улсын экспертүүд, тус салбарт хүчин зүтгэж буй бүтээн байгуулагчид, мэргэжилтнүүд оролцож буй юм. Тэд "Цемент үйлдвэрлэл: Өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн боломжууд" сэдвийн хүрээнд хэлэлцэж байна. 

Хөгжингүй улс орнуудад хиймэл оюун ухааныг хүнд аж үйлдвэрийн салбарт хэрхэн нэвтрүүлж буй талаар сонирхолтой илтгэл, танилцуулгыг цемент үйлдвэрлэлийн салбарын эксперт хуваалцаж байна. 

Мөн “Cement Expo” үйл ажиллагааны нэрэмжит шагналтнуудыг 

Шилдэг ногоон технологи хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж

Үйлдвэрлэлийн салбарын шилдэг ханган нийлүүлэгч

Дэвшилтэт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч гэх номинацаар тодруулах ажээ. 

Б.Лувсанпэрэнлэй