Ренчинлхүмбэ суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өнөөдөр өглөө 11 цаг 57 минут 29 секундэд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Сумын төвөөс хойд зүгт 41 километр зайд болсон гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй байна.
Б.Лувсанпэрэнлэй