19 Цагийн өмнө.
Энэ сард 15 барилдаантай
Энэ сард 15 барилдаантай

Гэрэл зургийн эх сурвалж: telegraph.co.uk

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард “Монгол бөхийн өргөөнд” болох барилдаануудын  хуваарийг танилцууллаа.  

05.02 /Баасан гараг/ 11:00 цагаас: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

05.03 /Бямба гараг/ 13:00 цагаас: Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

05.04 /Ням гараг/ 13:00 цагаас: Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

05.07 /Лхагва гараг/ 15:00 цагаас: Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан

05.10 /Бямба гараг/ 13:00 цагаас: Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

05.11 /Ням гараг/ 13:00 цагаас: "Алтанжолоо" группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

05.15 /Пүрэв гараг/ 15:00 цагаас: Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн шигшээ  шатны барилдаан

05.16 /Баасан гараг/ 13:00 цагаас: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

05.17 /Бямба гараг/ 14:00 цагаас: Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан

05.18 /Ням гараг/ 11:00 цагаас: Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

05.23 /Баасан гараг/ 13:00 цагаас: Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан

05.24 /Бямба гараг/ 14:00 цагаас: Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан

05.25 /Ням гараг/ 13:00 цагаас: “Монгол сугалаа” ХХК-ийн таван жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан

05.30 /Баасан гараг/ 13:00 цагаас: Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан

05.31 /Бямба гараг/ 14:00 цагаас: Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан /шигшээ/

Б.Лувсанпэрэнлэй