Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэл
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ. Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчих ажээ. Мөн Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих юм байна.
Дээрх чиглэлд БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобус иргэдэд үйлчилнэ гэлээ.
Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэл
Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын мэдээллийг хүргэж байна.
Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Б.Лувсанпэрэнлэй