02 сарын 06, 2024
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эзэд, захиа даалгавраа авлаа
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эзэд, захиа даалгавраа авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 

420726930_1121188225499908_5211861332308127752_n 

Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна. Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар болоорой.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 516 тэтгэлгийн эзэн хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрийнхөө үр дүнгээр анхны даваагаа амжилттай давж, АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

420479067_25394245060166307_4967403324536637127_n 420718604_1129095691855360_5736508209378596848_n 420715692_1396540667900294_4528779582749796489_n 420511869_426652016364633_7978311959058480411_n 420713101_740822047997043_6280377729840289070_n 420591638_1045335083357781_4464126135540531129_n