Төгсөх дамжааны оюутнуудыг цэргийн албанаас чөлөөлжээ.
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны нэгдүгээр ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэрэг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамдын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу I, II, III дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай юм байна.
Нийслэлийн цэрэг татлагыг зохион байгуулах байршлын мэдээллийг хүргэж байна.
Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль
Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль
Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль
Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль
Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль
Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль
Б.Лувсанпэрэнлэй