"Од мөндөр" сувгийн нэртэй энгэрийн тэмдгийг дэмжигч гишүүддээ бэлэглэв.
Монгол хүмүүс мэдлэгтэй, хэрсүү, аливаад эргэлзэж, шүүн тунгааж, үнэнийг ялгаж чаддаг мэдээллийн боловсролтой, шинжлэх ухаанч байгаасай гэж хүсдэг учраас энэ сувгийг сонсож бас үйл ажиллагааг дэмжиж, илүү хол алхаасай гэж хүссэн учраас “Алтан гишүүн” болсон билээ.
“Од мөндөр”-ийн “Алтан гишүүд” гэдэг нь тус сувгийн уран бүтээлчдийн нэг жилийн хугацаанд эрхлэн гаргах, бэлтгэн хүргэх 1000 нэвтрүүлгийн нэг бүрийг 100 төгрөгөөр үнэлэн сонсохыг зөвшөөрч, шударгаар хөдөлмөрлөж олсон цалингаасаа 100 мянган төгрөг хандивласан хүмүүс гэсэн үг юм. Харин би энэ үйлдлээ дэмжлэг эсвэл хандив гэж боддоггүй маш бага мөнгөөр орон зай, цаг хугацааг товчлон арвин мэдлэг олж авч байна гэж боддог.
Өчигдөр “Од мөндөр” сувгийн уран бүтээлчид тэдгээр дэмжигчээ нэг жилийн ойн баяртаа урьж, хамтдаа баярлая гэж дуудсан. Тэнд энгийн ухаалаг, ажил хэрэгч, байгаагаараа үнэн, худал “поп” зүйлгүй, улс төргүй учраас ойлгож хүлээж авахад амархан, төсөөлөлд ойрхон уулзалт, төрсөн өдрийн баяр боллоо.
Нэг жилийн өмнө юүтүүбийн хаягаас эхэлж байсан “Од мөндөр” суваг өнөөдөр шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүчирхэг эх сурвалж болсон гэдгийг ирэх жилүүдийн төлөвлөгөө нь баталж байв.