20 Цагийн өмнө.
Залуучуудын театрынхан 59 жилийн дараа “Ромео Жульетта”-г тоглоно
Залуучуудын театрынхан 59 жилийн дараа “Ромео Жульетта”-г тоглоно

Залуучуудын театрынхан 59 жилийн дараа “Ромео Жульетта”-г тоглоно.

Улсын Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид Уильям Шекспирийн “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа дахин тоглохоор болжээ.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар тус театрын тайзнаа тоглогдож байсан тус жүжгийг ирэх тавдугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байгаа аж. 

Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бол урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцох юм байна.

Жүжгийн ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ, ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар ажиллаж байна.

Б.Лувсанпэрэнлэй