Улаанбаатар-Багануур чиглэлд нийтийн тээвэр явж эхэллээ.
Улаанбаатар хотоос Багануур дүүрэг чиглэлд өнөөдрөөс эхлэн зорчигч тээврийн автобус иргэдэд үйлчилж эхэллээ. Автобус өдөрт хоёр удаа тогтмол цагуудад зорчих ажээ.
Том хүн 10.000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгийн тасалбараар зорчих бөгөөд төлбөрөө бүх банкны картаар хийж болох аж.
Б.Лувсанпэрэнлэй