Хүн бүр хариуцлагатай байж гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
Онцгой байдлын байгууллагаас мэдээлснээр улсын хэмжээнд он гарсаар /2025.04.29-ний байдлаар/ 12 аймгийн 52 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хуурайшилт, шороо салхи ихтэй хаврын улиралд иргэн бүр ухамсар, хариуцлагатай байж
- Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах
- Хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх
Энэ онд гарсан гал түймэрт ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, нэг байшин, 41 гэр, хоёр автомашин, зургаан мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлын мэдээлэл гарчээ.
Б.Лувсанпэрэнлэй