Говийн бүс нутгаар салхи шуургатай байна
Говийн бүс нутгаар салхи шуургатай байна

Говийн бүс нутгаар салхи шуургатай байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. 

30-нд нутгийн зүүн хагаст, ирэх сарын 1-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар салхи шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 

Тавдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи:

Тавдугаар сарын 1-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур:

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 хэм хүйтэн, өдөртөө +3...+8, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 хэм, өдөртөө +17…+22 хэм, бусад нутгаар шөнөдөө -3…+2 хэм, өдөртөө +9...+14 хэм дулаан байна. 3-нд нутгийн зүүн хагаст дулаарна.

Б.Лувсанпэрэнлэй