Тайланд руу зорчих гэж буй заавал уншаарай
Тайландын Хаант Улсын Засгийн газраас “Ухаалаг аялал жуулчлалын бүс” санаачилгын хүрээнд ирэх сарын 1 /2025.05.01/-ний өдрөөс эхлэн “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болжээ.
Энэхүү цахим хуудас өмнө нь ашиглагдаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг орлох бөгөөд тус улсад зорчих гадаад улсын иргэд Тайландад зорчихоос гурван өдрийн өмнө цахим хуудас холбоосоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх шаардлагатай мэдээллийг бөглөж, баталгаажуулан хил нэвтрэх ёстой ажээ.
Тайландын хаант улс хилийн хяналт, шалгалтыг сайжруулах, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хилийн алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор цахим хуудсыг ашиглахаар болжээ.