Монгол Улсын анхны 11 генерал
Монгол Улсад генерал цол бий болсны 81 жилийн ой, “Монгол генералын өдөр” өнөөдөр тохиож байна. Генерал цол, цолтны тухай 10 баримтыг хүргэж байна.
2. Монгол Улсад анх 1944 онд бий болсон. Тодруулбал, БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх цэргийн дээд цолыг олгож эхэлсэн түүхтэй. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын бага хурлын тогтоолоор онцгой гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно гэж тогтоож анх 11 хүнд генерал цол олгож байжээ.
4. Манай улсад 81 жилийн хугацаанд 230 генерал цолтон төржээ. Тухайлбал, маршал цолыг нэг, армийн генерал нэг, хурандаа генерал цолыг найм, дэслэгч генерал цолыг 22, хошууч генерал цолыг 124, бригадын генерал цолыг 74 хүнд олгосон байна.
6. Монгол Улсын 45 генерал цолтон дипломат албанд хүчин зүтгэж, тэдний дундаас онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар 14 хүн ажиллаж байжээ.
7. Монгол Улсад генерал цолтой Улсын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар шагналтан гурав, гавьяат цолтон 20 хүн байна.
9. Хамгийн залуу насандаа генерал цол хүртэж байсан эрхэм Ю.Цэдэнбал бөгөөд тэрбээр 28 насандаа дэслэгч генерал болж байжээ.
Б.Лувсанпэрэнлэй