Маргааш нутгийн зүүн хагаст шороон шуурга шуурна.
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна. 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхаарууллаа.
Хур тунадас:
30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, тавдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи:
Агаарын температур:
Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 хэм хүйтэн, өдөртөө +3..+8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 хэм, өдөртөө +17…+22 хэм, бусад нутгаар шөнөдөө -3…+2 хэм, өдөртөө +10...+15 хэм дулаан байна.
Б.Лувсанпэрэнлэй