Говийн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Говийн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Говийн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна. 

25-26-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгийн нутгаар нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. 

Хур тунадас:

29-нд Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи:

29-нд тал хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур:

27-ноос ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 хэм хүйтэн, өдөртөө +9...+14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 хэм, өдөртөө +21…+26 хэм, бусад нутгаар шөнөдөө -3…+2 хэм, өдөртөө +15...+20 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.

Б.Лувсанпэрэнлэй