29 дүгээр сургуулийн дотуур байр Хүүхэд хөгжлийн танхимтай боллоо
29 дүгээр сургуулийн дотуур байр Хүүхэд хөгжлийн танхимтай боллоо

29 дүгээр сургуулийн дотуур байр Хүүхэд хөгжлийн танхимтай боллоо

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн дотуур байр Хүүхэд хөгжлийн танхимтай боллоо. Тус танхимыг Туркийн Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн хөрөнгө оруулалтаар бүрэн тохижуулсан байна. 

ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Др.Умит Нажи Еорулмаз "ТИКА 1992 онд байгуулагдаж, Монгол Улсад 1994 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд 900 гаруй төсөл хөтөлбөрийг хамтран амжилттай хийсэн. Үүний нэг нь өнөөдөр амжилттай боллоо. Боловсролын салбар, тэр тусмаа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн дотуур байранд хөгжлийн танхимыг тохижуулж, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх танхимыг бий болголоо" гэв.

29-r_surguuli_3 29 дүгээр сургуулийн дотуур байр Хүүхэд хөгжлийн танхимтай боллоо.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлж, орчин үеийн компьютер тоног төхөөрөмжийг тус танхимд байрлуулжээ. 

29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар "Манай сургуулийн эрэгтэй, эмэгтэй дотуур байранд Турк Улсын ТИКА төслөөр  хүүхэд хөгжлийн танхимыг  тохижуулж өгч байгаад баяртай байна. Дотуур байранд нийслэлийн есөн дүүрэг 21 аймгаас ирсэн бага, дунд, ахлах ангийн сурагчид амьдардаг. Дотуур байранд амьдрах хүсэлтэй хүүхдүүдийг бид нээлттэй хүлээн авна, заавал хичээлийн жилийн эхэнд гэлтгүй өнөөдөр ч хүлээн  авах боломжтой" хэмээлээ. 

Б.Лувсанпэрэнлэй