Нийслэлийн дөрвөн газрыг татан буулгана
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгахаар болжээ.
Татан буугдсан байгууллагуудын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэгт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг ХЗДХЯ-ны сайд О.Алтангэрэл, ГБХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан, ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт даалгасан байна.
Б.Лувсанпэрэнлэй