04 сарын 23, 2025
Гавьяат багш А.Шархүүгийн нэрэмжит танхимыг нээлээ
Гавьяат багш А.Шархүүгийн нэрэмжит танхимыг нээлээ

Гавьяат багш А.Шархүүгийн нэрэмжит танхимыг нээлээ

Сүхбаатар аймгийн Халзан сумын Ерөнхий боловсролын сургуульд гавьяат багш, профессор Арилдийн Шархүүгийн нэрэмжит гадаад хэлний танхимыг нээлээ. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй, сургалтын тухлаг орчин бүрдүүлсэн тус танхимыг түүний үр хүүхдүүд өөрсдийн хөрөнгөөр тохижуулан хүлээлгэн өгөв. 

tanhim2 Халзан сумын ЕБС-д Гавьяат багш А.Шархүүгийн нэрэмжит гадаад хэлний танхимыг нээлээ.

Танхимын нээлтийн ёслолыг Дэлхийн номын өдрийг угтуулан зохион байгуулсан бөгөөд А.Шархүү агсны гэргий Ш.Банзрагч, үр хүүхдүүдийн хамт оролцсон юм.

Энэ үеэр түүний хүү Ш.Баяр, охин Ш.Тунгалаг нар аавынхаа намтар, хэл шинжлэл, уран зохиол болон орчуулгын салбарт оруулсан хувь нэмэр, бүтээлийн тухай танилцуулж, шүлгийн түүвэр, гарын авлага, сурах бичгийн дээж, англи хэл дээрх ном, сонгодог зохиолуудын цувралыг сургуулийн хамт олонд хүлээлгэн өгсөн юм. 

tanhim1 Халзан сумын ЕБС-д Гавьяат багш А.Шархүүгийн нэрэмжит гадаад хэлний танхимыг нээлээ.

Халзан сумын Засаг дарга Б.Мөнх-Учрал энэхүү танхим нь хүүхэд, залуусын боловсрол, ирээдүйд хийж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг онцолж байлаа.

tanhim4 Халзан сумын ЕБС-д Гавьяат багш А.Шархүүгийн нэрэмжит гадаад хэлний танхимыг нээлээ.

Гавьяат багш А.Шархүү 1975 оноос 2010 он хүртэл хүүхэд багачуудыг гадаадын уран зохиолтой танилцуулсан “Нийтийн уран зохиол” буюу VIII ангийн сурах бичгийг зохиосон. Мөн "XIX зууны Оросын уран зохиол", "Гадаадын уран зохиол" I, II дэвтэр, "Орос монгол хэлзүйн харьцуулсан сургалтын найруулал", "Орчуулгын гарын авлага", "Туурвил зүй, орчуулга судлалын зарим асуудал", "Авиазүй, фонем судлалын үндсэн асуудлууд" зэрэг эрдэм шинжилгээ судалгааны бүтээл туурвижээ. 

tanhim3 Халзан сумын ЕБС-д Гавьяат багш А.Шархүүгийн нэрэмжит гадаад хэлний танхимыг нээлээ.

Б.Лувсанпэрэнлэй