Монгол бөхөнгийн тухай найман баримт
Монгол бөхөнгийн тухай найман баримт

"Ээж бөхөн", Зураач Ж.Дүүрэнтөгс

Монгол бөхөнгийн өдөр. Түүний тухай найман баримтыг хүргэж байна. 

  1. Монголын говийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож, цөлөрхөг хээрийн байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан бол Монгол бөхөн юм. 
2. Монгол бөхөн 116 сантиметрийн урт биетэй, зооны өндөр нь 75 сантиметр, 32 килограмм хүртэл жин татдаг байна. 25 сантиметр урт сүүлтэй, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Харин эмэгчин бөхөн эвэргүй байдаг. 

3. Зун улаан шаргал, өвөл цайвар бор хүрэн болж байгаль, цаг уурын онцлогийг дагаж зүс нь өөрчлөгддөг. Цагт 60-70 километр хүртэл хурдлан давхидаг. 

4. Хээлээ таван сар тээж зургаадугаар сарын дундуур төллөдөг. Эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд 16 хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг байна. 

5. Их мөстлөгөөс амьд үлдэж өнөөдрийн зуунтай золгосон бөхөн гэх ховор амьтан зөвхөн Монголын говь нутагт л байдаг. Хяргас, Айраг, Их нууруудын сав газар, Хүйсийн говь, Шаргийн говь, Бигэр, Орог, Бөөнцагаан нуурын орчмоор тархан бэлчдэг гэжээ. 

6. Говийн хялгана, таана, хөмүүл, багалуур, шарилж зэрэг 30-аад төрлийн өвс ургамлаар хооллодог. Монголын говийн цөлөрхөг хээрийн байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан. 

7. 2010-2012 онд ШУА-ийн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн хөтөлбөрийн хамтарсан судалгаа тооллогын дүнгээр, монгол оронд дунджаар 8000 толгой монгол бөхөн байна гэж тогтоожээ. Тэгвэл 2024 оны судалгаагаар Монгол бөхөнгийн тоо 23215-д хүрч өсжээ. 

8. Анх 1930-аад оноос Монгол бөхөнг агнахыг хуулиар бүрэн хориглож, Амьтны тухай хууль, бүртгэлдээ нэн ховор амьтнаар бүртгэн авчээ. Мөн Монголын болон Олон улсын улаан номд орсон амьтан.

Б.Лувсанпэрэнлэй