Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар 22-23-нд шилжих шөнө   нойтон цас, цас орж, цасан шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.  

Мөн маргааш буюу 23-ны өдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурна. 

Хур тунадас:

23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи:

23-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

23, 26-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 хэм хүйтэн, өдөртөө -3...+2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 хэм, өдөртөө +11…+16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

Б.Лувсанпэрэнлэй