“Янжинлхам-2025” яруу найргийн наадам болно
Тус наадамд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд оролцдог. Яруу найргийн наадам хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд шүлгээ ирүүлсэн оюутнуудын бүтээлийг кодолж мэргэжлийн утга зохиол судлаач, шүүмжлэгч, яруу найрагчаас бүрдсэн шүүгчийн бүрэлдэхүүнд хүргүүлэх аж. Үүнээс шүүгчид шилдэг 30 оролцогчийг шалгаруулна.
Хоёрдугаар шатанд шалгарч, тайзнаа шүлгээ унших эрх авсан 30 оролцогчийн нэрийг МУБИС-НХУС-ийн Оюутны зөвлөл болон “Утга зохиолын нэгдэл” клубийн фэйсбүүк хуудаст нийтлэх юм байна. “Янжинлхам-2025” яруу найргийн наадам МУБИС-ийн төв байранд болно. Эл наадамд түрүүлсэн оюутан найрагч Янжинлхам бурхны хөрөг гарддаг уламжлалтай.