"Монголын түүх гэрэл зурагт" үзэсгэлэнгийн нээлт боллоо.
“Mongolian photo week-2025” үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагаа түүх, байгаль, орчин үе сэдэвтэйгээр өнөөдрөөс 27-ныг хүртэл долоо хоногийн турш орон даяар өрнөнө.
"Монголын түүх гэрэл зурагт" үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Үүний хүрээнд Монгол уран зургийн галлерейд өнөөдөр /2025.04.21/ "Монголын түүх гэрэл зурагт" үзэсгэлэнгийн нээлт боллоо. Дэлхийд 1830 оны дунд үед гэрэл зураг үүсэж хөгжсөнөөс хойш тун удалгүй монголчууд гэрэл зурагт анх дүрсээ үлдээсэн түүхэн зураг болон урьд өмнө дэлгэгдэж байгаагүй ховор нандин зургуудыг эл үзэсгэлэнгээс тольдох боломжтой юм.
"Монголын түүх гэрэл зурагт" үзэсгэлэнгийн нээлт боллоо.
"Монголын түүх гэрэл зурагт" үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Энэ сарын 22-нд “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн
23-нд “Залуу гэрэл зурагчин уран бүтээлчид” өдөрлөг
24-нд “Баримтат гэрэл зураг, гэрэл зураг сонирхогчид” өдөрлөг
25-нд “Хэвлэлийн гэрэл зураг” өдөрлөг
26-нд “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй зурагчид” өдөрлөг
27-нд Залуу гэрэл зурагчдын “Улсын анхдугаар уралдаан”-ы шалгаруулалтын үйл ажиллагаа болох ажээ.
Б.Лувсанпэрэнлэй