02 сарын 03, 2024
Ломбард дээрэмдсэн хэргийг илрүүлэв
Ломбард дээрэмдсэн хэргийг илрүүлэв
урт амралтын үеэр хуваарьт эргүүл, жижүүр томилон ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай барьцаалан зээлдүүлэх газраас эд зүйл дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид өчигдөр илрүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Дуудлага мэдээлэл бүртгэгдсэн даруйд буюу энэ сарын 1-ний шөнө харьяа дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар нэр бүхий гурван этгээд барьцаалан зээлдүүлэх газраас 60 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл, гар утас зэрэг зүйлс дээрэмдсэнийг илрүүлжээ.

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хяналтын камеруудаа сайжруулах, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагааг хангаж, нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүд, урт амралтын үеэр хуваарьт эргүүл, жижүүр томилон ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.