Маргааш ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Маргааш ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Маргааш ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.04.23-04.27/-ны цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

22-ны өдөр Баянхонгорын өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуургатай байхыг анхаарууллаа.

Хур тунадас:

23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи:

23-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

23, 26-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 хэм хүйтэн, өдөртөө -3...+2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 хэм, өдөртөө +11…+16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

Б.Лувсанпэрэнлэй