Сургалтын чиглүүлэгч багшаар “Babseacle” ОУБ-ын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс А.Ласки, гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар ажиллав.
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн клиник сургалт ахиц нийгэмлэгтэй хамтран “Иргэдийн эрх зүйн боловсролд хууль зүйн клиник сургалтын үзүүлэх нөлөө” сэдэвт сургалтыг их дээд сургуулийн багш, хуульч, мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгуулжээ.
“Иргэдийн эрх зүйн боловсролд хууль зүйн клиник сургалтын үзүүлэх нөлөө” сургалт зохион байгуулжээ.
“Иргэдийн эрх зүйн боловсролд хууль зүйн клиник сургалтын үзүүлэх нөлөө” сэдэвт сургалтын чиглүүлэгч багшаар “Babseacle” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс А.Ласки, гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар ажиллаж, сургалтын хүрээнд оролцогчидтой үзэл бодлоо илэрхийлэн, санал солилцлоо.
ХЗДХЯ-аас иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд их, дээд сургуулиудын хууль зүйн клиник төвүүдтэй байнга хамтран ажиллаж, бодлогын болон арга зүйн дэмжлэг үзүүлж иржээ. Эдгээр клиник төв нь хууль зүйн практик мэдлэг олгохоос гадна оюутнуудаар дамжуулан олон нийтэд чиглэсэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг хүргэх чухал гүүр болдог байна.