Өнөөдөр ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний тархалтын талаар мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 590 тохиолдол бүртгэгдсэнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 111 хүн байгаа бол гэрийн нөхцөлд эмчлүүлж буй найман иргэн байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Одоогоор эдгэрсэн 471, сэжигтэй 38, хавьтал болсон 11,539 хүн байгаа аж. Өвдсөн хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл 57.5 хувь нь эрэгтэй, 42.5 хувь нь эмэгтэй бөгөөд батлагдсан тохиолдлын хамгийн их буюу 315 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа тул вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Б.Лувсанпэрэнлэй