Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхаарууллаа
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхаарууллаа

Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхаарууллаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.04.18-04.22/-ны цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

18-нд Алтайн уулархаг нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас:

18-нд шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр,

19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи:

18-нд Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр,19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

18-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 хэм дулаан, бусад нутгаар 0...-5 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +3…+8 хэм,

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8…+13 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар +17...+22 хэм, 19-нд ихэнх нутгаар дулаан байх боловч цаашдаа сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -11…-16 хэм хүйтэн, өдөртөө -1...+4 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 хэм, өдөртөө +11…+16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 хэм хүйтэн, өдөртөө +6...+11 хэм дулаан байна.

Б.Лувсанпэрэнлэй