2 Өдрийн өмнө.
Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн анхны хэлэлцүүлэг боллоо
Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн анхны хэлэлцүүлэг боллоо

Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн анхны хэлэлцүүлэг боллоо

Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн анхдугаар хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн яамнаас хэлэлцүүлгийг зохион байгуулж эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамгаалах чиглэлийн шинэ заалтуудыг хуульд тусгах тухай эмч, хуульчдын санал бодлыг сонссон юм. 

Манай улсад гурван эмч, эмнэлгийн мэргэжилтэн тутмын хоёр нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн дарамт, заналхийлэлд өртөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд онцолсон байдаг. Түүнчлэн эмч, эрүүл мэндийн ажилтнууд үйлчлүүлэгчийн гүтгэлэг, доромжлолд өртөх, нийгмийн сүлжээнд хууль бус дуу, дүрсний бичлэг цацах зэрэг нэр төр, эрүүл мэнд, бие махбодод халдах үйлдэл тасрахгүй байна. Тиймээс эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг хангах, иргэд үйлчлүүлэгчийн эрх үүргийг хуульчлах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа юм. 

emya_huuli Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн анхны хэлэлцүүлэг боллоо.

Мөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагаас үүдэн эмчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсныг нотлох, хохирогчийг тогтоох, хохирлын хэмжээг тогтоож шүүхээр шийдвэрлэх үйл явц нь цаг хугацаа ихээхэн шаардагддаг. Энэ хугацаанд үйлчлүүлэгчийн өвчин эмгэг нь хүндрэх, цаг хугацаа алдсанаас хохирлын хэмжээ нэмэгдэх нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байдаг ажээ. Олон улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийн эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тогтолцоог хуульчлан хэрэгжүүлдэг жишигтэй. Манай улс ч эмнэлгийн мэргэжилтний тухай хуулиар эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлээс үүдэн гарсан гэм хорыг хохирол багатай даван туулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.