Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Түмэн тэмээний баяр үргэлжилж байна. Уламжлалт тэмээн поло тэмцээнд найман баг бүртгүүлж, хоёр хэсэгт хуваагдан тоглож байгааг ерөнхий шүүгч Ц.Ганзориг хэллээ. Баг тамирчид Манлай, Ханхонгор, Булган сум болон Дорноговь аймгаас иржээ.
Тэмээн полод нэг баг үндсэн тав, сэлгээний нэг тамирчнаас бүрдэх бөгөөд талбай дээр хаалгачтайгаа таван тамирчин тоглодог. Өнгөрсөн жил тус аймгийн сумдаас гадна Дундговь, Баянхонгор аймаг болон Өвөр Монголоос ирсэн 15 баг оролцож байжээ. Тэмцээний шилдгүүд маргааш шагналаа гардана.