Монгол циркчид төв талбайд долоо хоног тоглоно
Монголын циркийн уран бүтээлчид Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд өнөөдрөөс эхлэн 22-ны өдрийг хүртэл долоо хоногийн турш тоглолтоо толилуулна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын гурав дахь бямба гарагт Дэлхийн циркийн өдөр тохиодог. "Улаанбаатар хотын циркийн өдрүүд" тоглолтыг тус өдөрт болон Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй аж. Цирк өдөр бүр 11:00, 15:00,18:00 цагт тоглохоор хуваариа зохиожээ.
Б.Лувсанпэрэнлэй