Цогтцэций, Гурвантэс суманд хоолны хордлого дэгдээд байна.
Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад өнгөрсөн сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаагийн дэгдэлт бүртгэгдсэн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Халдварын сүүлийн дэгдэлт энэ сарын 8-нд бүртгэгдсэн бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах гурван компанийн 800 гаруй уурхайн ажилтан өртжээ.
Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн иржээ. Урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа гэлээ.
Б.Лувсанпэрэнлэй