3 Өдрийн өмнө.
Зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
Зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

Зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг иргэдэд скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Tapatrip, Jet, Eco Bike компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар талууд нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцлэх талаар санал солилцсон аж. 

Ерөнхий менежер Г.Батзориг “Нийслэлийн зүгээс та бүхний үзүүлдэг үйлчилгээг дэмжин ажилладаг. Харин та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 18-аас доош насны хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах, үйлчилгээний системдээ хэрэглээний соёл, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, хяналтыг сайжруулж, иргэдийн хөдөлгөөнд саад болохуйц эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг тогтмол цэгцлэх шаардлагатай” гэжээ. 

Харин скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд цаашид хяналтаа сайжруулна. Тухайн хэрэгслийг зөвшөөрөгдсөн бүсэд байрлуулахыг хэрэглэгчдээ уриалж, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ гэдгээ илэрхийлсэн байна. 

Б.Лувсанпэрэнлэй