3 Өдрийн өмнө.
Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн этгээдүүдийг цагдан хорьжээ
Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн этгээдүүдийг цагдан хорьжээ

Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн этгээдүүдийг цагдан хорьжээ

Монгол Улсын дөрвөн иргэн ОХУ-аас Алтанбулаг хилийн боомтоор мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний бодис хууль бусаар нэвтрүүлж, Улаанбаатар хотод орж ирээд саатуулагдсан тухай ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ. 

Тус газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Батхуяг “Саатуулагдсан дөрвөн этгээдийн гурвыг цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан, нэгэнд нь хязгаар тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг одоогоор аваад байна. Тухайн эмийг эмчийн энгийн жороор олгодог бөгөөд өвдөлт намдаах үйлчилгээтэй, нэг ширхгээр уудаг зориулалттай. Гэтэл 5-10 ширхгээр нь тарианы устай найруулж судсаар тарьж хэрэглэж байна. Үүнээс шалтгаалж 2022 оноос хойш 13 өсвөр насны хүүхэд нас барж, 40 гаруй  хүүхэд гар хуруугаа тайруулсан” гэлээ. 

Б.Лувсанпэрэнлэй