Хатанбулаг суманд урд шөнө гурван удаа газар хөдөлжээ
Хатанбулаг суманд урд шөнө гурван удаа газар хөдөлжээ

Хатанбулаг суманд урд шөнө гурван удаа газар хөдөлжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 2025.04.14-15-нд шилжих шөнийн 02 цаг 05 минут 57 секундэд 4.7 магнитуд, 02 цаг 07 минут 35 секундэд 4.1 магнитуд, мөн 02 цаг 11 минут 07 секундэд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Онцгой байдлын газраас тус сумын Засаг даргатай холбогдон тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн учирсан хохирол байхгүй” гэсэн байна. 

Б.Лувсанпэрэнлэй