Ирэх тав хоног /2025.04.16-04-20/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.04.16-04-20/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Хур тунадас:
16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи:
16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
16-наас нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө -5…-10 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 хэм, өдөртөө +13…+18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 хэм хүйтэн, өдөртөө +8...+13 хэм дулаан байна.
Б.Лувсанпэрэнлэй