Сэлэнгэ, Баянхонгор аймгийн багш нарын илтгэл шилдгээр тодорлоо  
Сэлэнгэ, Баянхонгор аймгийн багш нарын илтгэл шилдгээр тодорлоо  

Сэлэнгэ, Баянхонгор аймгийн багш нарын илтгэл шилдгээр тодорлоо  

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс 58 дахь жилдээ зохион байгуулсан багш нарын эрдэм шинжилгээний хурлын шилдгээр ерөнхий боловсролын сургуулийн ангиллын шилдгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын IV сургуулийн багийн илтгэл шалгарчээ. Дэд байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн сургууль, гуравдугаар байрт нийслэлийн 23 дугаар сургууль шалгарсан байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургууль, нийслэлийн “Шинэ Үе”, “Монгол Тэмүүлэл” сургуулийн багш нар тусгайр байр эзэлжээ. 

eshhuvsgul11 

eshhuvsgul_sur 

eshmongoltemuulel

Харин сургуулийн өмнөх боловсролын ангилалд тэргүүн байрт Баянхонгор аймгийн “Баян-Ойт” цогцолбор, дэд байрт Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэг, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёдугаар цэцэрлэгийн багш нар шалгарсан байна. Тусгай байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр цэцэрлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар цэцэрлэг, нийслэлийн 308-р цэцэрлэг шалгарчээ. 

 esh308 

eshselenge 

eshuvs 

“Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдвийн дор энэ сарын 10-11-ний өдөр нийслэлд болсон энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд 21 аймаг, есөн дүүргээс  шалгарсан 200 гаруй багш, ажилтнууд ЕБС болон СӨББ ангилалд 60 илтгэл хэлэлцүүлсэн байна. 

Б.Лувсанпэрэнлэй