Ирэх өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна
Ирэх өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна

Ирэх өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.04.13-04.17/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Хур тунадас:

13-нд Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи:

15, 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5...-10 хэм хүйтэн, өдөртөө +7...+12 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн улархаг нутгаар шөнөдөө 0…-5 хэм хүйтэн, өдөртөө +12...+17 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 хэм, өдөртөө +23…+28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 хэм, өдөртөө +16...+21 хэм дулаан байна. 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Б.Лувсанпэрэнлэй