1 Өдрийн өмнө.
“Дэлхийн цирк Монголд” тоглолт маргааш хөшгөө нээнэ
“Дэлхийн цирк Монголд” тоглолт маргааш хөшгөө нээнэ

Гэрэл зургийн эх сурвалж: Дэлхийн цирк Монголд фэйсбүүк хуудас

“Дэлхийн цирк Монголд” тоглолт энэ сарын 12-ноос ирэх сарын 11 хүртэл “Степпе арена” төвд 13 дахь жилдээ тоглоно. Энэ удаагийн тоглолтод Итали улсын алдар алиалагч Дэвид Ларибле ирж үзүүлбэрээ үзүүлэх бөгөөд түүний Азид тоглож буй анхны улс нь Монгол болж байгаа ажээ. 

Мөн Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг орны циркийн жүжигчид болон сургуулилалттай амьтад циркийн үзүүлбэрээ толилуулах юм. 

Бямба, ням гаргуудад тоглох бөгөөд 0-4 насны хүүхэд үнэ төлбөргүй, таваас дээш насныхан суудлын байршлаас хамаарч 20-100 мянган төгрөгийн үнэтэй гэв. Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан 12 хүний суудалтай тусгай өрөө гаргасан бөгөөд нэг суудал нь 80 мянган төгрөгийн үнэтэй гэж зохион байгуулагчид танилцууллаа.  

Тус тоглолтын тасалбарыг захиалах холбоос болон Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/, Shangri la mall B1 давхар М trip, Emart худалдааны төвөөс авах боломжтой юм байна. 

Б.Лувсанпэрэнлэй