Таван аймагт улаанбурхан өвчний халдвар бүртгэгджээ
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа "Улаанбурхан өвчний халдвар авсан 479 тохиолдол бүртгэгдэж, хавьтлын тоо 10 мянга давсан. Одоогоор эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байгаа бөгөөд ихэвчлэн 10-14 насныхан өвчилж байна. Нийслэлээс гадна Хэнтий, Дундговь, Төв, Баянхонгор, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн. Цаашид халдвар нэмэгдэх хандлагатай учир шинэ тохиолдол батлагдах бүрд цахимаар болон тухайн орон нутагт очиж эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Манай төвийн эмнэл зүй, дархлаажуулалтын албаны эмч нар, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байгаа" гэж мэдээллээ.
Б.Лувсанпэрэнлэй