Ноогдол ашгийн үлдэгдлийг өнөөдрөөс шилжүүлнэ
1072 хувьцааны ноогдол ашгийн үлдэгдэл мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Тодруулбал, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг олгох юм байна. Хэрэв 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах ажээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн байна. Өнгөрсөн удаагийн ноогдол ашгийн олголт 97.5 хувьтай байгааг мэдээлсэн.
Иргэд ногдол ашиг авсан эсэх болон бусад мэдээллээ авахыг хүсвэл 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа кирилл үсгээр томоор бичиж мессежээр илгээн авч болох юм. Мөн ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно. Хамгийн сүүлд хийсэн хөгжүүлэлтээр иргэд И-Монголиа порталд хандаж профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд гэдэг цэс дээр дарахад тухайн иргэний эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээлэл гарах аж. Тэрчлэн үнэт цаасны данс нээлгээгүй иргэд дансаа И-Монголиа цахим хуудсаар хандаж нээлгэх боломжтой юм байна.
Б.Лувсанпэрэнлэй