04 сарын 09, 2025
Н.Учрал: “Төгрөг нуурын орд”-ыг Х.Баттулга зарсныг нотолчихъё
Н.Учрал: “Төгрөг нуурын орд”-ыг Х.Баттулга зарсныг нотолчихъё

Н.Учрал: “Төгрөг нуурын орд”-ыг Х.Баттулга зарсныг нотолчихъё

Засгийн газар өнөөдөр хуралдаж хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Төгрөг нуурын ордтой холбоотой мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Долоо хоногийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас надад ямар нэг бичиг ирээгүй. Ямар нэг үйлдэл хийгээгүй, өчигдөр  хэвлэлд ярилцлага өгөхдөө Төгрөг нуурын ордын талаар тодорхой хариу хэлээгүй гэж ойлгож байгаа. Хэвлэлээс авсан мэдээллээр намайг "Төгрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадвал 100 хувь аваарай" гэж  Х.Баттулга хэлсэн байна. Би хариуцлагатайгаар хэлье, та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн, би нотолчихъё. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд бий, хоёрдугаарт албан ёсны баталгаат эх сурвалжууд байна, гуравдугаарт мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна" гэлээ.

Мөн Төгрөг нуурын ордтой холбоотой УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн охин болон төрсөн эгчдээ компаниа дамжуулж 250 сая ам.доллароор зарсан тухай 507 нүүр баримт байгаа гэж мэдэгдсэн юм.

Б.Лувсанпэрэнлэй