“Хос тогоруу” яруу найргийн наадам болно
Эрдэмтэн зохиолч, Монгол Улсын гавьяат багш Д.Цэвэгмидийн нэрэмжит “Хос Тогоруу” оюутны яруу найргийн наадам өнөөдөр 15:00 цагт МУБИС-ийн Багшийн сургуулийн Урлаг зааланд болно. Эл наадам 15 дахь жилдээ болж байгаа бөгөөд гавьяат багш Д.Цэвэгмидийн мэндэлсний 110 жилийн ойг угтан зохион байгуулж буйгаараа онцлог ажээ.
"Хос тогоруу" яруу найргийн наадамд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутан залуус оролцдог. Багшийн сургуулийн оюутаны зөвлөл болон тус сургуулийн Утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулж буй юм.
Б.Лувсанпэрэнлэй