04 сарын 09, 2025
ДХИС-ийн захирлаар хурандаа О.Зоригтыг томилов
ДХИС-ийн захирлаар хурандаа О.Зоригтыг томилов

ДХИС-ийн захирлаар хурандаа О.Зоригтыг томилов

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилжээ.

О.Зоригт нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Хуульч-Эрх зүйч мэргэжлээр, тус академийн нэгдүгээр факультетийг Цагдаагийн байгууллагын удирдлагын менежер-мэргэжилтэн, Гуравдугаар факультетийг Дээд сургуулийн багш мэргэшлээр тус тус дүүргэж, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Түүний ажилласан байдал:

1991-1995 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст төлөөлөгч

1995-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст Ахлах байцаагч

2004-2005 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт Зохион байгуулагч

2005-2006 онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга

2006-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга

2008 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга

2008-2009 онд Цагдаагийн академийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн Эрхлэгч

2011-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга

2015-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газарт Эрдэмтэн нарийн бичгийн дарга

2017-2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга

2018-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга

2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга

2020-2022 онд Дотоод хэргийн их сургуулийн Дэд захирал

2022-2023 онд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал

2023 оноос ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай.