Хөвсгөл аймгийн 150 төрийн алба хаагч тогтвортой хөгжлийн сургалтад хамрагдав
Орон нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус сургалтыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, Дэлхийн Байгаль орчны боловсролын сангийн гишүүн Байгаль орчны мэдээлэл сургалтын төв болон “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран явуулсан байна.
Төрийн албаны удирдах ажилтны чадамж, хувь хүний хөгжлийн цогц чадамж, тогтвортой хөгжлийн цогц чадамж гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд удирдахуйн ухааны доктор, профессор Н.Наранчимэг, МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Г.Галсанжамц, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал, тогтвортой хөгжлийн боловсролын сургагч багш Э.Шинэцэцэг нар сургалт оржээ.
Тухайн сургалтад хамрагдсанаар төрийн албан хаагчдын шаардлагатай чадамжийг ойлгож, хэрэгжүүлэх, харилцааны болон манлайллын ур чадвараа хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах мэдлэг эзэмших, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замуудыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр чадвар эзэмших, чадвараа нэмэгдүүлэх ач холбогдолтойг сургагч багш Э.Шинэцэцэг онцоллоо.
Хөвсгөл аймгийн 150 төрийн алба хаагч тогтвортой хөгжлийн сургалтад хамрагдав