04 сарын 08, 2025
Зүрхний эмгэгтэй 140 сурагчийг яаралтай мэс засалд оруулна
Зүрхний эмгэгтэй 140 сурагчийг яаралтай мэс засалд оруулна

Зүрхний эмгэгтэй 140 сурагчийг яаралтай мэс засалд оруулна

Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулжээ.

munhsaihan_zurh Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулжээ. 

Эхний шатны илрүүлэг буюу зүрхний цахилгаан бичлэг хийж, хүүхдийн зүрхний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэхэд 7241 хүүхдэд өөрчлөлт илэрсэн байна. Тэдгээр хүүхдийг хоёрдугаар шатны илрүүлэг буюу зүрхний хэт авиан оношилгоонд хамруулахад 448 хүүхдэд зүрхний эмгэгийн онош батлагджээ. Үүнээс 140 орчим хүүхдэд мэс заслын эмчилгээ шаардлагатай нь тодорхой болж УГТЭ, ЭХЭМҮТ-д тусламж үйлчилгээг үзүүлж эхэлснийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв.

Цаашид 21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдын үзлэг оношилгоог дээрх зарчмаар явуулахаар төлөвлөжээ.

Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний үзлэгийн явцын мэдээллийг энд дарж харна уу.