10 Цагийн өмнө.
Улсын аварга О.Хангай чансааг тэргүүлж байна
Улсын аварга О.Хангай чансааг тэргүүлж байна

Чансааны эхний найман байрт улсын цолтон долоо, аймгийн цолтой нэг бөх багтаж байна

Монголын үндэсний бөхийн холбоо томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа билээ.Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдийн барилдаанаар чансаа оноо шинэчлэгджээ.

Одоогийн байдлаар чансааны эхний найман байрт улсын цолтон долоо, аймгийн цолтой нэг бөх багтаж байна. Улсын аварга О.Хангай 7400 оноогоор чансааг тэргүүлж, улсын заан С.Сүхбат 5450 оноотойгоор наймдугаарт жагсаж байгаа юм. 

Б.Лувсанпэрэнлэй