Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн /2025.04.09-04-13/ цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Хур тунадас:
9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -9…-14 хэм,
Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө -1...+4 хэм, бусад нутгаар шөнөдөө -4…-9 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар -2…-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +15...+20 хэм, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар +7…+12 хэм, бусад нутгаар -1…+4 хэм дулаан байна. 12-нд ихэнх нутгаар дулаарна.
Б.Лувсанпэрэнлэй