Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 01-03-ны өдрүүдэд “Түмэн тэмээний баяр” болж байна.
Энэ үеэр “Өмнийн говийн өв соёлын гайхамшиг” хадны зургийн үзэсгэлэн, “Мэндлэх, хүндлэх ёс- Хөөргийн өв соёл”, “Ингэний айрагны баяр - Өмнөговьд үйлдвэрлэв” боло, “Цагаан сар-Нутгийн хишиг” үзэсгэлэн, “Тэмээчид дуулж байна” дууны уралдаан, тэмээн поло тэмцээн, тэмээний уралдаан зэрэг үйл ажиллагаа болох аж. Мөн монголын тэмээн соёл, уламжлалд түшиглэсэн, уламжлалт шилдэг үзүүлбэр тэмээчид, малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн” болно.